“Монголын археологийн үнэт өв” зургаан боть номын нээлтийн ажиллагаа болов

600x600

Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Олон улсын монголч эрдэмтний XI их хурлын хүрээнд “Монголын археологийн үнэт өв” зургаан боть номын нээлтийн ажиллагаа  МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд боллоо.

Untitled wwwwwwwwwwwwwwww

Номын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож хэлсэн үгэндээ “Монгол Улс зөвхөн байгалийн баялгаар арвин биш түүх соёлын олдвор, үнэт өвөөр баян гэдгийг энэ гайхамшигтай ном батлан харуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс чанар, агуулга хувьд дэлхийн стандартад нийцсэн энэхүү зургаан боть номыг хэвлүүлсэнд сэтгэл хангалуун байна” хэмээв.

ШУА-ийн үе үеийн эрдэмтэн, археологичдын сүүлийн 50 гаруй жилийн хөдөлмөр, эрдэм шинжилгээний ажил энэхүү зургаан боть номонд шингэж, анх удаа нийтийн хүртээл болж байгаа юм. Монгол орны газрын хэвлий дэх соёлын өвийг нээн, иргэдэд энэхүү номоор дамжуулан танилцуулж байгаа нь энэ ажээ. Энэхүү бүтээлээрээ дамжуулан Монголын, цаашлаад дэлхийн түүх соёлын өвд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн мэргэдэд гүнээ талархаж буйгаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан илэрхийллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …