БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг хүлээн авч уулзлаа

147157174157b6671dbdc94

Монгол Улсын гавъяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа өнөөдөр эх орондоо ирлээ.

Түүнийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр түүнтэй хамт Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш О.Балжинням, Х.Эрдэнэт-Од нар байлцав.

Untitled ф

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг өндөр амжилт гаргаж, Бразил улсын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан явдалд талархаж байгаагаа илэрхийлээд их спортын замналд нь амжилт хүссэн юм. Д.Сумъяа нь “Рио-2016” зуны олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, эх орон, ард түмнээ баярлуулсан билээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …