Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Батбаярыг томилжээ. Б.Батбаяр нь Сангийн яамны Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд С.Батболд Ерөнхий сайдын үед “Самурай” бондыг олон улсын зах зээл дээрээс босгох яриа хэлэлцээрийг эхлүүлэхэд гар бие оролцож байжээ.
Мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Даажамбыг томилжээ.
Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Шалгалтын дүн болон цаашид авах арга хэмжээний талаарх саналаа 2016 оны ёсдүгээр сарын 10-ны дотор Засгийн газарт танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан билээ.