Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, зарим үед түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар 15-20 градус, говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 23-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 24-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 22, 25-нд зарим газраар, 24-нд баруун зүгийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр, 23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn