Нийслэлийн засаг дарга цэцэрлэг, сургуулийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо буюу Хайлаастын эцэст байрлах цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барилга, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 14 дүгээр сургуулийн барилга, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах нэгдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 11 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа.
p1aqh0qlva16q717rn19l2lga1h0h1
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах 204 дүгээр цэцэрлэг , 139 дүгээр сургуулийн цогцолбор барилгыг “Нью констракшн” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьсан бөгөөд ажлын явц 90 хувьтай байна. Тус цогцолборын цэцэрлэг нь 120, сургууль нь 160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Одоогийн байдлаар сантехникийн ажлын тендерт маргаан гарч, хоёр  удаа цуцлагдсан учраас барилгын ажил удааширч байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэллээ. Үндсэн барилгын ажил, барилгын хаяавч, үүдний шат, спорт заалны шалнаас бусад ажил бүрэн дууссан бөгөөд гадна тохижилтын ажил түр хүлээгдэж байгаа юм.
p1aqh0qlva16haj8pcirlvq19rr9

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тендерийн маргаантай асуудлыг яаралтай шийдэж, уг цогцолборын барилгыг 09 сарын 10-ны дотор бүрэн ашиглалтад оруулахыг үүрэг болгов. Мөн тэрээр “Засаг даргын орлогч нараар ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотод шинээр барьж, өргөтгөл хийж байгаа сургууль, цэцэрлэгүүдээр явж дүгнэлт гаргаж байгаа юм. Энэ онд 30 гаруй сургуулийг багтаан ашиглалтад оруулж, сургуулийн хүчин чадал 3040 суудлаар нэмэгдэнэ.Түүнчлэн 9 сарын 1-нээс 9 сарын 10-ны хооронд хүүхдүүдээ хүлээн авах 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор бэлэн болсон. Гэсэн хэдий ч шилжилт хөдөлгөөнийг зохицуулахгүйгээр хүртээмжийг бүрэн хангана гэдэг боломжгүй. Цэцэрлэгт шинээр бий болж байгаа суудлын тооны 20 хувийг зорилтот бүлэгт, 80 хувьд нь тусгай талон тарааж, сугалаа явуулахаас өөр аргагүй болоод байгаа юм. Мөн энэ үеэр авлига өгч, авдаг гэсэн гомдол их гардаг учраас Авлигатай тэмцэх газартай хамтран хяналт тавьж ажиллана” гэлээ.

p1aqh0qlva18u11upehc36krh3g7
p1aqh0qlvajlc1k531lssj8s1jgp8
p1aqh0qlvb1pg21aeg1260am617pab
p1aqh0qlvbu3cbc61tqh1cd410rkc
Үүний дараагаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 14 дүгээр сургуулийн барилгын ажлын явцтай танилцав. Тус сургууль нь 1500 хүүхдийн суудалтай бөгөөд одоогийн байдлаар барилгын суурийн ажлыг гүйцэтгэж байгаа юм. Ажлын явц 7 хувьтай байна. Уг сургуулийн барилга угсралтын ажлыг концессоор “Цамхаг констракшн” ХХК гүйцэтгэж байна. Гэрээнд заасан хугацаагаар 2017 оны 08 дугаар сард  ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Хаппи бьюлдинг” ХХК-ийн барьж байгаа Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 200 ортой нэгдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явц 75 хувьтай байна. Одоогийн байдлаар барилга угсралт, шавардлага, цонх суулгах ажил бүрэн дуусч, гадна, дотор шугам сүлжээний ажил хийж байгаа юм.

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 11 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын явц 89 хувьтай байна. Тус барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Урагшлах” ХХК барьж байна. 2015 оны 07 сарын 15-нд газар шороо, суурь цутгалын ажлыг эхлүүлжээ. 2015 оны 11 сар хүртэл цутгалын ажил бүрэн дуусч, хамар, хана, дээвэр, цонх, хаалга суулгаж, гадна заслын ажлыг хийж дууссан бөгөөд өвлийн улиралд технологийн шаардлагаар зогссон байна. Энэ оны 04 сард барилгын ажлыг үргэлжлүүлж дотор засал, сантехник, цахилгааны угсралт, фасадны ажлыг гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар дотор засал, гадна тохижилтын ажлыг хийж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …