2015-2016 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн 204, төрийн бус өмчийн 360 цэцэрлэгт нийт 92900 хүүхэд хамрагдсан байна. Үүнээс 70388 буюу 75.7 хувь нь төрийн өмчийн, 22512 буюу 24.3 хувь нь төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдав.
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн элсэлтийн бүртгэлийг 08 сарын 22-ноос 08 сарын 26-ны өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулна. Бүртгэхдээ “Элсэлтийн тасалбар” тараах бөгөөд тасалбараараа наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулна. Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах юм. Мөн 2014 онд төрсөн хоёр настай хүүхдийг шинээр элсүүлнэ.
Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа хэдий ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй байгаагаас үүдэн энэхүү зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтан, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэж байна.
Дүүргийн боловсролын хэлтсүүдэд
- Тухайн цэцэрлэг нь хамран сургах тойргийн хүүхдүүдийг элсүүлсэн эсэхэд хяналт тавьж ажиллах
- Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын цэцэрлэг байгуулах, нээн ажиллуулах санаачилгыг дэмжин хууль эрх зүй, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах
- Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх бүртгэлийг дүүргийн цэцэрлэгүүдийн тодорхой хувьд нь “Элсэлтийн тасалбар” үйл ажиллагааны хувилбараар холбогдох зааврын дагуу зохион байгуулж үр дүнг тооцох
- Бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүлээн авах тусгай утасны дугаар гарган иргэдэд мэдээлэх, ирсэн мэдээлэл, санал гомдлыг хүлээн авч эцэслэн шийдвэрлэж ажиллах[1]
- Элсэлтийн мэдээллийг Нийслэлийн боловсролын газарт 2016 оны 09 дүгээр сарын 05-ны дотор тайлагнах
- Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 08 сарын 16-ны өдрийн А/603 тоот захирамжийн биелэлтийг хангаж ажиллах
“Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах”[2] хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллана.
- Цэцэрлэгийн хүүхдийн элсэлтийг зохион байгуулах комиссыг эрхлэгчийн тушаалаар багш, ажилтан, эцэг, эхийн төлөөлөл[3], хорооны ажилтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, хяналт тавьж ажиллах
- Цэцэрлэгүүд мэдээллийн самбараар хамран сургах тойргийн нийт хүүхдийн тоо, цэцэрлэгийн хүчин чадал, үндсэн болон хувилбарт сургалтад элсүүлэх дээд боломж, бүлэг тус бүрд шинээр элсүүлэх хүүхдийн тоо, эцэг эх, асран хамгаалагчдаас бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн[4] талаар нээлттэйгээр мэдээлэх, сурталчилгаа таниулга хийх
- Сургуульд элсэхийн өмнөх насны /5 нас/ бүх хүүхдийг сургалтын аль нэг хэлбэрээр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулахад[5] анхаарч ажиллах
- Тухайн байгууллагын ажилтан ажиллагчдын хүүхдийг харьяалал харгалзахгүйгээр элсүүлэн сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх
- Цэцэрлэгт элссэн хүүхдийг эрүүл мэндийн шинжилгээ, дархлаажуулалтад бүрэн хамруулахад анхаарах, тэдний эрүүл аюулгүй байх нөхцөлийг хангах[6]
- Бүртгэлийн зохион байгуулалт, явцад хяналт тавьж ажиллах бөгөөд зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага хүлээх
- Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдүүдийг үргэлжлүүлэн суралцуулах, 2014 онд төрсөн хүүхдийг шинээр элсүүлэн боловсрол эзэмшүүлэх
- Бүртгэлийг хамран сургах тойргийн судалгааг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулах
- “Элсэлтийн тасалбар” хувилбараар бүртгэлийг хийх цэцэрлэгүүд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах
- Цэцэрлэгүүд шинээр элсэгчдийн 20-оос доошгүй хувьд дараах нөхцөлийн дагуу хүсэлт гаргасан иргэдийн хүүхдийг элсүүлэн сургахад анхаарах
b) Эцэг эхийн хэн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй бол
c) 3-аас 6 хүртэл насны 2 ба түүнээс дээш тооны хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй бол
d) Тухайн хүүхэд хагас буюу бүтэн өнчин бол
- Өнөөгийн нөхцөл байдал, цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнээс үүдэлтэйгээр нэг бүлэгт 40-өөс хэтрүүлэхгүй хүүхдийг бүртгэх, элсэлтийн бүртгэлтэй холбоотойгоор ямар нэгэн хураамж, хандив, тусламж авахгүй байх
- Бүртгэлээс гадна үлдсэн хүүхдүүдийг төрийн бус өмчийн цэцэрлэгийн нэмэлт элсэлтэд хамааруулах арга хэмжээ авч хамтран ажиллах
- Бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа эцэг эх, асран хамгаалагч, иргэдтэй зөв боловсон харилцах, асуудлыг хүлээн авч зохих түвшинд шийдвэрлэн ажиллах
- Бүртгэлийн явцад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын захиргаа, багш, эцэг эх, асран хамгаалагчдын гурвалсан гэрээг хууль эрх зүйн хүрээнд байгуулах
- Бүртгэлийн хуудастай байх ба бүртгэсэн он, сар, өдрийг тодорхой бичиж бүртгүүлэгчийн гарын үсгийг зуруулсан байх
- Хүүхдийн насыг нарийвчлан гаргаж бүлэг хуваарилалтыг хийх ба багшид албан ёсоор хүлээлгэн өгөх
- Элсэлт, бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэл дууссанаас хойш 3 хоногийн дотор багтаан дүүргийн боловсролын хэлтэст хүргүүлэх буюу байгууллагын вэб хуудсанд байршуулах ажлыг зохион байгуулах
- Цэцэрлэгийн орчинд иргэдийг хэт их төвлөрүүлж хүндрэл үүсгэхгүй, албан бусаар бүртгэл явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэхгүй байхад анхаарах
- Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
- Хүндэтгэх шалтгаантай иргэд холбогдох баримт бичгийг бүрдүүлж баталгаажуулсан байх
- Хүүхдээ цэцэрлэгт элссэний дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах
- Хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл, зарим сургалтын хэрэглэгдэхүүнтэйхолбоотой зардлыг хариуцах
- Цэцэрлэгийн үйл ажиллагаа, дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх
- Хүүхдийн хувийн онцлог, хөгжлийн талаарх мэдээллийг цэцэрлэг, багшид өгөх
- Хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах[7]
- Хүүхдээ бүртгүүлэхдээ байгууллага болон бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах
- Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гаргасан өргөдөл, гомдол нь үнэн зөв, тодорхой нэр хаягтай[8] байхын дээр бусдын нэр хүндэд халдах (гутаан доромжлох, гүтгэх гм.), буруу ташаа болон худал мэдээллээр олон нийтийг хутган үймүүлэх, зүй бус үг, үйлдэл гаргахгүй байхад анхаарах
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР