ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Элизабет Барзакийг хүлээн авч уулзав

14040111_1744293589168971_1825895077498492984_n

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Элизабет Барзакийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд П.Сэргэлэн эртний найрсаг, найрамдалт харилцаатай, хүнд хэцүү цагт тусламжын гараа харамгүй сунгаж ирсэн Франц улсын Засгийн газар болон Францын Элчин сайд, Элчин сайдын яамны хамт олонд гүн талархал илэрхийлээд хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь идэвхитэй хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд салбарын сайдын хувьд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ. Талууд уулзалтын үеэр Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Франц Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам хооронд 2013 онд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичиг, Францын хүнсний тусламжийн сангийн хөрөнгийг ашиглах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр анхаарал хандуулж ажиллахаар тохиролцов. Мөн 2013 онд байгуулсан Хөдөө аж ахуйн яам хоорондын Ажлын хэсгийн 2-р хурлыг энэ оны 12 дугаар сард багтаан хийж цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гарган ажиллахаар болов.

14054998_1744293582502305_4835102779863149261_n

Эрхэм Элчин сайд хатагтай Элизабет Барзак Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д 2015 онд хийсэн Төрийн айлчлалын үеэр зурагдсан “Үхрийн эрчимжсэн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай яам хоорондын Эрмэлзэх бичиг”-ийн хэрэгжилтийн явцын талаар товч танилцуулаад цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах нөөц бололцоо их байгааг онцлон тэмдэглэв. Сайд П.Сэргэлэн Элчин сайдын саналыг нааштай хүлээн аван цаашид эрчимжсэн мал аж ахуйгаар амжилттай үйл ажиллагаа явуулж буй фермийг түшиглэн Францын малын удмын сангийг сайжруулах арга туршлагыг нэвтрүүлэн фермийн загвар аж ахуй байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ.

Цаашлаад талууд Монголын мэргэжилтэн боловсон хүчин, фермерүүдийг Бүгд Найрамдах Франц Улсад дунд богино хугацааны сургалтад хамруулах болон Монгол Улсын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд газар зүйн байршлын хувьд эрүүл ахуйн сертификат олгож “Монгол бренд” бий болгох чиглэлээр урд өмнө хийгдэж байсан ажлыг үргэлжлүүлэн хийхээр тохиролцон уулзалтыг өндөрлөлөө.

ХХААХҮЯ

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …