Ахиллис Монгол ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “Итгэл, Найдвар Боломж-Улаанбаатар – 2016” марафон гүйлт 9-р сарын 10-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.
Энэхүү марафон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой хандивын гүйлт бөгөөд таны гүйлтийн хураамж 100% хандив болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдана.
Улаанбаатарчууд та бүгдийг Бидэнтэй нэгдэн, 9-р сарын 10-ны бямба гарагийг гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цэвэр агаарт, марафонд оролцон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин нэгэн өдрийг өнгөрүүлэхийг урьж байна.
Та “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2016” марафоны арга хэмжээгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дараах байдлаар дэмжих боломжтой. Үүнд:
“Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2016” хандивын гүйлтэнд оролцох.
Таны гүйлтийн хураамж гүйлтийн ангиллаас хамаарч өөр үнэтэй.
- Футболка худалдаж авах.
- Хандив өгөх /иргэд/
- Техникийн тусламж үзүүлэх, ивээн тэтгэх
- Мэдээллийн ивээн тэтгэгч
- Албан ёсны ивээн тэтгэгч
- Үзэсгэлэн болон усны цэгийг ивээн тэтгэх
Та болон танай байгууллага хандив өгөхийг хүсвэл дараах утсаар холбогдоно уу. Марафоны мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Л.Ариунболор, холбоо барих утас- 88113338, имейл хаяг: ariunbolor.l@arigbank.mn
БҮРТГҮҮЛЭХ: https://goo.gl/pjxeqs
Өнгөрсөн жил зохион байгуулагдсан “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2015” марафоны талаарх мэдээллийг дараах линкээр орж авна уу.
https://www.arigbank.mn/#!/News?lang=mn&nid=87
Марафон гүйлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Ариг Банкны 70133060 (24/7) утсаар, мөн Ариг Банкны харилцагчийн өргөөдөөс авах боломжтой.