
БНХАУ-ын Бээжин хотоос Эрээн орох замд орших Ша Хуа Юань суурины ойролцоо монголчуудыг тээвэрлэж явсан автобус шатсан хэрэг энэ сарын 04-ний шөнө гарсан билээ. Ослын улмаас зорчигчдын амь нас, эрүүл мэндэд хохироогүй ч тэдний ачаа тээш, бараа таваар болон бичиг баримт нь шатсан юм.
Тэгвэл иргэдийн хохирлыг барагдуулах ажлын явцын талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас дахин мэдээлэл өглөө.
Тодруулбал, “Бээжин-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн автобус шатсаны улмаас хохирсон монгол иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр Гадаад харилцааны яам Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан тээвэр гүйцэтгэж байсан“Есөн луу” компани болон даатгалын компанитай байнгын холбоотой ажиллаж байна. Уг асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлэх талаар БНХАУ-ын ГХЯ-нд мөн хандаад байгаа болно.
Одоогийн байдлаар даатгалын компаниас гаргасан хүсэлтийн дагуу хохирсон иргэдээс шаардлагатай материалыг нь бүрдүүлж, баталгаажуулахаар ажиллаж байна.Өнөөдрийн байдлаар нийт 17 иргэний материал бэлэн болоод байна”хэмээв.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл