БОАЖ-ын сайд Д.Оюунхорол сонгогдсон тойргийнхоо 12 оюутанд 4 жил сурах эрхийн бичиг, дунд сургуулийн 200 хүүхдэд цүнх, хичээлийн хэрэглэл гардууллаа

14045622_1054908294604795_5522159017348758839_n

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Баянзүрх дүүргийн иргэд сонгогчидтойгоо хийх анхны уулзалтаа 8 сарын 23-ны өдөр хийлээ. Уулзалтад тус дүүргийн 1,2,3,7,21,27 дүгээр хорооны иргэд ирсэн юм.

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тойргийнхоо иргэдтэй уулзах үеэрээ 12 оюутанд 4 жил сурах 120 сая төгрөгийн үнэ бүхий эрхийн бичиг, дунд сургуулийн 200 хүүхдэд цүнх, хичээлийн хэрэглэл гардууллаа.

14054932_1054908494604775_2182985563490450579_n

Тэрээр, уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Ажил амьдралынхаа 25 жилийг холбосон Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшиж та бүхнийхээ дэмжлэгтэйгээр УИХ-ын гишүүнээр дөрөв дэхь удаа сонгогдлоо. Итгэж дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Шинэ Засгийн газар нийгэм эдийн засгийн амаргүй нөхцөлд ажлаа эхлүүлж байна. Бидэнд эдийн засгийг тогтворжуулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, ард иргэдээ ажлын байраар хангаж, орлоготой болгох, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, томоохон төслүүдийг хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ байгалиа хамгаалах, байгалийн нөөцөө хаягдалгүй ашиглах шаардлага тулгарч байна. 

14088572_1054908374604787_8679739049225378559_n

Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч, Засгийн газар ирээдүйгээ өөдрөгөөр харж, хямралаас гарах цогц төлөвлөгөө боловсруулж байна. Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа хүүхдийн мөнгө болон ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ олгоно гэдгийг дуулгахад таатай байна.” гэлээ.

14141623_1054908317938126_5860848087932397689_n

Тус уулзалтын үеэр 12 хүүхдэд “Отгонтэнгэр” их сургуульд дөрвөн жил сурах эрхийн бичгийг гардуулав. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Эдийн засгийн хямралаас болж сурья гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй ч сургалтын төлбөр нь дарамт болж, сургуулиасаа чөлөө авч байгаа олон хүүхэд байгаа. Өнөөдөр та бүгдэд үнэ төлбөргүй сурах боломжийг олгож байна. Энэ боломжийг ашиглан сайн суралцаж, улс орондоо хэрэгтэй, мэдлэг чадвартай боловсон хүчин болоорой” хэмээсэн юм. Мөн тойргийнхоо хороодын ЕБС-ийн 200 орчим хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулж өгсөн бол насаараа улс орныхоо хөгжилт, цэцэглэлт үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмадууддаа салбарын болон намын одон медаль гардууллаа.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …