Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлцгээе

14021643_1369977659696277_8541807556924341039_n

“Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар бусад төрийн байгууллагуудтай хамтран Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Хан Уул, Налайх, Багахангай дүүргүүдийн 8 товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

14034758_1369977679696275_9191292801016957310_n

14051659_1369977559696287_3987960493194873344_n

14079498_1369977569696286_7947460008872642266_n

Хяналт шалгалт 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгаас нийслэлд хотод оруулж ирэхээр завдсан 152 тарваганы мах, түүхий туламыг илрүүлж Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч устгалд оруулаад байна. Түүнчлэн хөдөө орон нутгаас гарал үүсэл нь тодорхойгүй, мал эмнэлгийн шинжилгээний бичиггүй амьтны гаралтай мах, түүхий эдийг илрүүлэн шалгаж байна.

14046086_1369977649696278_5109880561303583189_n

Сая гаруй хүн амьдарч байгаа нийслэлд энэ өвчин дэгдвэл үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэх аюултай гэдгийг иргэд дор бүрнээ ухамсарлаж, хуулиа хэрэгжүүлэхийг сэрэмжлүүлж байна.

14045688_1369977563029620_3215844317801412914_n
Халдвар авах, өвчлөхөд хүргэдэг эрсдэлтэй үйлдлүүдээс татгалзах, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах, 18 хүртэлх насны хүүхдүүд тарваган тахал өвчинд өртөх өндөр эрсдэлтэй тул эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, үхсэн мэрэгч амьтдын сэг зэм байвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, халдвар авсан байж болзошгүй хүнийг тусгаарлах, хэрэглэж байсан зүйлд нь онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарваган тахлын эсрэг вакцинд хамрагдах зэргээр өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг НМХГ-аас зөвлөж байна.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …