ХӨСҮТ-ийн баруун урд талын буюу “Дархан Минж”-ийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусах шатандаа орж, асфальтбетон хучилтын ажил эхэлж байгаа тул тус уулзварыг 8-р сарын 13-ны оройноос эхлэн хааж, 15-ны 06.00 цагт нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ уулзвар нь хотын хамгийн том худалдааны төв рүү чиглэсэн гол зам дагуу байдаг учир хөдөлгөөний ачаалал ихтэй, байнга түгжирдэг замын тоонд багтдаг юм. Тиймээс хичээлийн шинэ жилийн их ачаалал эхлэхээс өмнө буюу энэ долоо хоногтоо багтаан замын хучилтыг дуусгахаар уулзварын бүх чиглэлийн хөдөлгөөнийг түр хаалаа.
Уулзварын шинэчлэлийн ажлыг бүхэлд нь энэ сарын 16-ны баасан гарагт дуусгахаар төлөвлөж байна гэж Гудамж төслөөс мэдээллээ.