Шоронд болсон хэргийг нууж байна уу?

  images Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах ШШГЕГ-ын харъяа Хорих 419 дүгээр ангид хүмүүждэг 2 хоригдол хоорондоо муудалцаж улмаар нэг нь нөгөөгөө хөнөөсөн хэрэг өнгөрсөн 6 дугаар сарын дундуур гарчээ. Харин энэ тухай мэдээлэл олон нийтийн чихэнд хүрэлгүй дарагдаад өнгөрсөн аж. Харин нутгийн иргэд энэ хэргийг санаатайгаар дарж байна хэмээн үзэж байгаа тул хэвлэл мэдээллийнхэнд асууж тодруулж өгөх хүсэлт тавьсан юм.

Ийнхүү Хэнтий аймаг дахь Хорих 419 дүгээр ангийн дарга А.Намсамандаас хэргийн талаар тодруулахад, “Ийм хэрэг гарсан. Гэхдээ энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Бид дээрээ удирдлагатай учраас ШШГЕГ-аас энэ талаар мэдээлэл ав гээд утсаа тасалсан аж.

Гэвч ШШГЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан руу залгасан ч одоо болтол мэдээлэл өгөөгүй байна.        Энэ хэргийг дарчихлаа гэж мэдээлэл өгсөн нутгийн иргэний хэлснээр ШШГЕГ-ынхан энэ хэргийн талаар мэдээлэл өгөхгүй, нууж байгаа нь ямар нэг ноцтой шалтгаан байна уу?. Тэнд үнэхээр хоёр хоригдол бие биенээ уралцаж нэгнийгээ хороосон уу?. Энэ  талаарх мэдээлэл яагаад дарагдав гэсэн хариулт нууц хэвээр байна.

О.Рана

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …