Үйлдвэрчний эвлэлүүд Засгийн газрын зарим шийдвэрийг буруушаалаа

1472102360_img_8428

Энэ сарын 23-ны өдөр Засгийн газраас Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн2016 оны төсвийн тухай хуульдөөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийнтухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсантай холбогдуулан гишүүд, иргэдийн гомдол МҮЭ-ийн холбоонд ихээр ирж байгааг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

1472102370_img_8452

1472102409_img_8436

2016 оны төсвийн тодотголоор хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлуудыг хүрсэн түвшингээс дордуулсан шийдвэрийг МҮЭ-үүд буруушааж байна.

1472102352_img_8441

Тодруулбал:

·төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг 3 дахин бууруулахаар,

·бүтцийн өөрчлөлт нэрийн доор мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголон халахаар,

·эдийн засгийн хямрал ард иргэдэд хүндээр тусч байгаа үед татварын хөнгөлөлтөөр иргэдээ дэмжихийн оронд Нийгмийн даатгалын тэтгэврийн санд ажилтан болон ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг 5 нэгжээр үе шаттай нэмэгдүүлэхээр,

·Тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр,

·хүүхдүүдийг ялгаварлан үзэж хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 орчимд хувьд өгөхөөр,

·гадаадын иргэнийг гэрээгээр ажиллуулсан ажил олгогчийн төлөх ажлын байрны төлбөр дутуу төвлөрүүлснээс үүдэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зардлыг бууруулахаар,

МҮЭ-ийн холбоо нь баялаг бүтээгч хөдөлмөр эрхлэгчдийнхээ олонхыг төлөөлдөг иргэний нийгмийн томоохон байгууллагын хувьд иргэдийнхээ нийгмийн хамгаалал, амьжиргаа, хөдөлмөрийн харилцааны асуудлуудыг нийгмийн түншлэл-гэрээ хэлэлцээрийн зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэх саналыг дахин Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын байнгын хороодод хүргүүлжээ.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …