Хэний ч өмнө шуудхан хэлчихдэг. Дуучин М.Нарагийн амнаас сүүлийн үед “нууц” гэх үг гарах болжээ. Түүний нууц нь шинээр учирсан хайр нь аж.
Ийм даруухан болсон нь найз нөхдийг нь хүртэл ихэд гайхашруулж байгаа гэнэ.
Тэрбээр одоо шинэхэн дурлалтайгаа учраад тун ч романтик яваан байна.
Хайртай залуугийнхаа талаар ихэд нууцалж байгаа дуучин М.Нара хэвлэлийнхэнтэй уулзах бүртээ “Найз залуугаа зарлаад баймааргүй байна.
Урьд нь миний хувийн амьдрал бүгдийн нүдэн дээр ил байсан. Энэ удаад би хэнтэй уулзаж, хэдийд гэрлэхээ нууцалмаар байна” гэж ярьжээ. Дуучин бүсгүй энэ удаад жинхэнэ хайртайгаа учирсан бололтой. Тиймээс олны хэл амнаас жийрхэн, чамгүй их зүйлийг нууцалж байгаагаа ийнхүү нуусангүй. Царайлаг төрх, хөгжилтэй зангаараа залуусын харцыг татдаг дуучин бүсгүйг өөртөө дурлуулж чадсан мөнөөх азтай залуу нь олны танил нэгэн биш гэнэ.
О.Рана
Ugluu.mn