Д.Сумъяа Д.Отгондалай нар байрны түлхүүрээ гардаж авлаа

104397

“Рио-2016” зуны олимпийн XXXI дүгээр наадамд амжилттай оролцон мөнгө, хүрэл медалийн эзэн болсон МУГТ Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг өнөөдөр 09.00 цагт Хил хамгаалах Ерөнхий газар хүндэтгэл үзүүлэн хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо.

104391

“Хилчин” спорт хорооны тамирчид болох ахмад Д.Сумъяа, дэслэгч Д.Отгондалай нарыг Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон Хил хамгаалах Ерөнхий газрын дарга хошууч генерал Ш.Лхачинжав болон МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн нар хүлээн авсан юм. Хууль зүйн дотоод хэргийн яам болон ХХЕГ-аас Хилчин тамирчдынхаа байгуулсан гавъяаг үнэлж Д.Сумъяад гурван өрөө байр, Д.Отгондалайд хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа.

104400

Мөн ХХЕГ-ын даргын тушаалаар ахмад Д.Сумъяад хошууч, Д.Отгондалайд ахмад цол, дасгалжуулагч, хошууч Х.Эрдэнэт-Одод үнэ бүхий зүйл, дасгалжуулагч, ахмад Ж.Еркинийг “Хилчиний алдар-2” тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.

104393

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …