Замын “хар цэг”-үүдийг олон нийтэд ил болгоно

7882livh41prpeh1nnghsu45ge

Зам, тээврийн хөгжлийн “Сайдын шуурхай” өнөөдөр болж, салбарын хүрээнд хийсэн болон шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа хэлэлцлээ.

Сайд Д.Ганбат шуурхай хуралдаанаар дамжин өнгөрөх тээвэрлэлттэй холбоотой транзит тээврийн асуудлыг нарийвчлан судалж, цаашид ямар барааг, хэрхэн тээвэрлэхийг шийдвэрлэх төсөл болгон хэрэгжүүлэхийг холбогдох газруудад үүрэг болгов. Мөн замын чанарын асуудал яригдаж байгаа энэ үед “хар цэг”-үүдийг олон нийтэд ил болгож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахаар боллоо.

Засгийн газрын хуралдаанаар аймаг, нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нар хэд хэдэн асуудлыг онцолж, шийдвэрлэх шаардлагатайг уламжилсан талаар Сайдын шуурхайгаар танилцууллаа. Тухайлбал Говь-Алтай, Булган зэрэг аймгуудын нисэх онгоцны буудал, Хөвсгөл аймгийн зорчигч, ачаа тээврийн хяналтын постын асуудлыг анхаарч, тухайн байршлын цэгүүдэд үзлэг хийж, нэмэлт пост байгуулах шаардлагатай эсэхийг судлахыг холбогдох газруудад үүрэг болгов. Мөн чанарын шаардлага хангахгүй, норм дүрэм журам, стандартыг зөрчсөн замуудад яаралтай дүгнэлт гаргуулж, арга хэмжээ авахыг даалгалаа.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …