70 жилийн түүхтэй “Алдар” спорт хороо ойгоо тэмдэглэлээ

Монгол Улсын Зэвсэгт хүчинд спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, Монгол цэргийн түүхийг спортын бахархам үйлс, амжилтаар арвижуулан дархалж яваа Зэвсэгт хүчний 034 дүгээр анги буюу “Алдар” спорт хорооны 70 жилийн ойн арга хэмжээ энэ сарын 27-28 ны өдрүүдэд тохиолоо. Баярын хуралд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хошууч генерал З.Болдбаатар, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр ЗХЖШ-ын удирдлага, холбогдох удирдлагууд болон 034 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмадууд, тамирчид оролцлоо.

14089284_1718097558451989_7347810110202204111_n


Алдар спорт хорооны 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Батлан хамгаалахын Тэргүүний ажилтан цол, тэмдэгээр Алдар спорт хорооны үндэсний бөхийн дасгалжуулагч, хошууч И.Доржсамбуу, Батлан хамгаалах яамны “Хүндэт жуух бичиг”-ээр цанын спортын тамирчин Ш.Дашдорж, Алдар спорт хорооны ахмад тамирчин Л.Наранцэцэг,Үндэсний сурын харвааны тамирчин Ш.Батхуяг, Хөнгөн атлетикийн тамирчин Д.Махрашири болон “Дайчин алдар” I зэргийн медалиар 1, “Дайчин алдар” II зэргийн медалиар 3, ахмад дайчин медалиар. 9, “Эх орны төлөө” I зэргийн хүндэт тэмдэгээр 3, “Эх орны төлөө” II зэргийн хүндэт тэмдэгээр 24, Батлан хамгаалах Яамны дурсамжаар 11 хүн шагнагдсаныг УИХ, Загийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулан өглөө.

14102561_1718097718451973_408208409522030347_n


Анх 1946 онд анхны 4 спортын нийгэмлэгийн нэг болон “Цэрэг нийгэмлэг” нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш 70 жилийн түүхэн замналтай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь өнөөг хүртлэх хугацаандаа Монголын мянга мянган залуус, цэрэг эрсийн бие бялдар, өв тэгш хүмүүжлийг хангахын зэрэгцээ Монгол улс, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг Олон улс, тив, Дэлхий, Олимпийн тавцанд мандуулж Монгол улсын Хөдөлмөрийн баатар-2, Ардын багш-3, гавьяат тамирчин, дасгалжуулагч-59, олон улсын хэмжээний мастер 260 гаруй, спортын мастер-1350 орчмыг төрүүлсний дотор тив дэлхий, олимпийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 600 орчим медаль хүртсэн амжилтаар бусад спортын хороо, нийгэмлэгүүдийг манлайлж Монгол улсын спортын анхдагч тэргүүлэгч байгууллага хэмээх эрхэм хүндийг өндөрт өргөн түүхэн үүргээ амжилттай биелүүлсээр иржээ. Мөн энэ жилийн хувьд “Рио-2016” зуны олимпид манай улсын 40 орчим тамирчин оролцох эрхээ гардсаны 10 гаруй нь Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид байсан юм.

14192036_1718097621785316_3678873816522365889_n

БХЯ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …