Сээтэгнүүр Б.Амархүү “UNIVERSE BEST SONGS” наадмын шүүгчээр ажиллаж байхдаа өөрийнхөө хүүхэмсэг гэдгийг нэвтрүүлэгийн дугаар болгоноор бараг харуулдаг байсан. “UNIVERSE BEST SONGS”-ын хамгийн айхтар шүүмжилдэг ааш муутай Рагу, Б. Амархүү хоёр хөөрхөн охидод нугасгүй бөгөөд дуулж чадахгүй байсан ч хасна гэж бараг л хэлдэггүй.
Энэ зангаасаа болоод олны дунд сээтэгнүүр хочтой болсон. Хөтлөгч П.Одгэрэл хааяа нэг энэ байдлыг нь шулуухан хэлчихдэг байсныг та бүхэн санаж байгаа байх. Саяхан л өөрийн цорын ганц хайр гэж зарлаж байсан загвар өмсөгч О.Ариунзулаас салсан тухай мэдээ бас л гарлаа. Улааныг харж уравсан, шарыг харж шаравсан дуучин маань удахгүй шинэ хайртаараа хэнийг сонгох бол…
О.Рана
Ugluu.mn