Орон даяар нэгдсэн шалгалт үргэлжилж байна

1472522740_14088672_1231738943550912_9209413495310343727_n

Булган аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/377 тоот захирамжийн дагуу аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран Булган аймгийн Орхон, Хишиг-Өндөр, Могод, Сайхан сумдын нутгаар хууль бусаар ан амьтан агнах, мод бэлтгэх, тээвэрлэх үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр хамтарсан шалгалтыг зохион байгуулж илэрсэн зөрчлийг хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага ноогдуулжээ.

Мөн хууль бусаар тарвага агнахдаа ашигласан, даллуур, цагаан өмсгөл, агнасан тарвагын хамт газар дээр нь устгал хийж галт зэвсгийг хураан авч ажилласан байна.

1472522732_14080058_1231738910217582_7047099970576130313_n

Дээрх зөрчлүүдийг гаргаж байгаа иргэдийн дийлэнх хувийг Орхон аймаг, Архангай аймгийн Өлзийт сумын иргэд эзлэж байна.

Нэг тарвага агнасан тохиолдолд оногдуулах хариуцлага нь: Экологи эдийн засгийн үнэлгээ нь 400000 төгрөг, тарвага агнахыг завдсан тохиолдолд 192000 төгрөгөөр торгож, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу агнасан хууль бус ан, галт зэвсгийг хураан авч хариуцлага тооцно.

Мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд метр куб-ээс үл хамааран иргэнийг 960000 төгрөгөөр торгож хариуцлага тооцно.

Иймд ИРГЭД та бүхнийг хууль бусаар ан хийхгүй байх, зохих зөвшөөрлийн бичиггүйгээр мод бэлтгэл хийхгүй байхыг анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …