Хан-Уул дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2016 оны 8-р сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд айл өрх болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг уртасгасан цагаар 21 рейс буюу 30.6 тонн хог хаягдлыг ачиж, тээвэрлэсэн байна. Тус дүүргийн хэмжээнд 215890 м2 талбайг хамруулан цэвэрлэн, нийт 964 ААНБ-с 7635 иргэн хог цэвэрлэгээний ажилд хамрагдан ажиллаж, 680м/урт замын хайс, 45ш хогийн сав, 35ш сандал, 75ш тэмдэг тэмдэглэгээг угааж цэвэрлэлээ гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.