Манай улс жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон хүндэтгэл үзүүлсээр ирсэн. Нийслэл дүүргийн салбар комиссоос тусгай төлөвлөгөө гарган тодорхой ажлуудыг зохион байгуулж, хэлмэгдэгсэд болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр Цагаатгах ажлыг зохион байгуулах нийслэлийн салбар комисс хуралдаж есдүгээр сарын 10-ны өдрийг угтан хэлмэгдэгсдийн дурсгалын төв хөшөө, Сонгинохайрхан уулын арын булш, хамбын овооны суврагын орчин тойрныг цэвэрлэх, сэргээн засах, засварлах арга хэмжээ авах. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх, тэдгээрийн ар гэрийнхэн, үр хүүхдүүдэд мөнгөн тусламж үзүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.