Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимын уулзалтанд оролцов

MPA-PHOTO-2016-4905-1024x683_700

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимын 8 дугаар сарын уулзалтанд уригдан оролцов. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн бодлого, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд Засгийн газраас явуулж буй бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Уулзалтанд оролцогчид гадаадын хөрөнгө оруулагчидтай бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хийгдэж буй тодорхой ажлуудын талаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн сонирхож буй асуултанд хариулт өгч, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч, бизнесийн салбарынхныг  бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …