Сингапур Улс руу зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна

d73696f9-f008-423b-a75d-acb0c1815a92

Өнгөрсөн долоо хоногт Сингапур Улсад Зика вирусын халдвар дахин гарсан нь тогтоогдож, өнөөдрийн байдлаар тус вирусын нийт 56 тохиолдол илрээд байна.

Сингапурын Эрүүл мэндийн яамнаас иргэдэд зориулсан зөвлөмж гаргаж, Сингапурын зүүн хэсэгт байрлах оршин суугчдын дунд үзлэг, шинжилгээ явуулж, Зика вирусын төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн мэдээллийг цуглуулах, дахин шинжилгээнд хамруулах, орон сууцанд шумуулны устгал явуулах, гудамж талбайд утаа тавих зэрэг арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.

Иймд манай иргэд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд онц шаардлагагүй бол Сингапур Улсад зорчихгүй байх, иргэд зорчихдоо шумууланд хазуулахаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …