Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсөл үргэлжилнэ

1472603118_53befbe19a26160355ee26836eef205d

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Раушанбек Маматкуловтой уулзаж, ЭМСХХ-VI буюу “Эмзэг бүлгийн  иргэдэд  хүргэх  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” нь төслийн  бэлтгэл  ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо.

    Манай улсын эрүүл мэндийн салбарт АХБ-аас үзүүлж буй буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “ЭМСХХ IV,V” төслүүд өмнө нь амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгсөөр байгаа. Шинээр хэрэгжих төсөл нь эмзэг бүлгийн иргэдэд чиглэж байгаад  талархалтай байгааг Дэд сайд уулзалтын эхэнд онцлов.

     АХБ-ны санхүүжилтээр эрүүл мэндийн салбарт хэрэгжих дээрх төсөл одоо бэлтгэл хангах шатандаа явж байгаа бөгөөд, ирэх оноос хэрэгжиж эхэлнэ.  Нийслэлийн  60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг учраас илүү тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулахаар  чиглүүлж байна. Төсөл  хэрэгжсэнээр анхан шатны эрүүл мэндийн арван төв, хоёрдогч шатны дүүргийн  нэг эрүүл мэндийн төвийг шинээр  байрьж байгуулах мөн хоёр эмнэлэгийг сэргээн засварлахад хөрөнгө оруулалт оруулж тоног төхөөрөмжөөр хангана.  Энэхүү төсөл  гурван хэсгээс бүрдэх бөгөөд дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн мэдээллийн  технологийг  сайжруулна.  Мэдээллийн тогтолцоог бий болгосноор  хүн ам зүй,  тархвар зүйн өвчлөлийн мэдээллийг  тодорхой болж илүү хялбар болох боломж бүрдэх юм.  Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг сайжруулж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох системийг нэвтрүүлэхэд   анхаарч ажиллана гэдгээ ноён Раушанбек Маматкуловтой хэллээ.

      Уулзалтын төгсгөлд  ирэх сарын 19-нд Улаанбаатар хотод зөвлөх баг ирж ажиллах  учраас яамны зүгээс  өрөө тасалагаагаар хангаж өгөх,  төсөлтэй байнгын хамтран ажиллах эрх бүхий албан тушаалтанг томилж өгөхийг Дэд сайдаас хүслээ.

     Дэд сайд  Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа Цахим эрүүл мэнд төслийн эрүүл мэндийн мэдээллийн технолгийг сайжруулах  ажилтай  давхардахгүй байхыг хэлээд,  өрөө гаргах боломжийг судлаад, яамнаас ажиллах хүнийг яаралтай  шийдэж өгөхөө илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …