Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчийн автобусны стандартыг хангах шаардлага хүргүүлнэ

p1arf62rko1o031hqj13jkm8d2q31

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын үеэр нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчийн автобусанд хийсэн шалгалтын талаар танилцууллаа. 2016 оны наймдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн зогсоолын талбайд шалгалтыг явуулсан байна. Нийслэлийн долоон дүүргийн 43 сургууль, хоёр цэцэрлэгийн нийт 103 автобус хамрагджээ. Сургуулиуд сурагчийн автобусны стандартыг төдийлөн баримтлахгүй байгаа нь шалгалтын дүнгээс харагдаж байгааг энэ үеэр онцоллоо. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ерөнхий боловсролын сургуулиудад сурагчийн автобусны стандартыг мөрдөх хугацаатай шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 214 сургуулиас төрийн 123, төрийн бус 91 сургууль, 564 цэцэрлэгээс төрийн 204, төрийн бус 360 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 55 сургууль, дөрвөн цэцэрлэг нийтдээ 132 хүүхдийн автобус ашигладаг байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын …