PAC (Номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага)-ын үнэлгээнд амжилттай хамрагдлаа

babec89009dde6daeab2a430631f141f

2016 оны 8 дугаар  сарын 22-ноос 26-ны өдрүүдэд PAC-ын гишүүн орнуудын итгэмжлэлийн байгууллагыг төлөөлсөн  Олон улсын экспертийн баг Монгол улсад ирж үнэлгээ явуулав.
Тус үнэлгээнд Тайланд, Энэтхэг, Хятад, Япон, Шриланк улсын экспертийн баг СХЗГ-ыг РАС-ын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр /МLA/-т нэгдэн ороход итгэмжлэлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцсэнийг шалгаж нотлохын тулд  Итгэмжлэлийн газар ба бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтыг хэрэгжүүлэгч “Барилга-Архитектур корпораци” ХХК, чанар,  байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны баталгаажуулалтыг хэрэгжүүлэгч “Эс Эф Си Эс” ХХК, СХЗГ-ын Баталгаажуулалтын газарт тус тус ажилласан юм.
СХЗГ нь олон улсын үнэлгээнд амжилттай хамрагдснаар үндэсний итгэмжлэлийн тогтолцоо олон улсын түвшинд нийцсэн болохоо нотлон харуулахаас гадна үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулан, гэрчлэх  байгууллагуудын чадавхийг  үндэсний ба олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх ач холбогдолтой. Ингэснээр үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээ хилийн чанадад гарахад давтан баталгаажуулалтаар орох шаардлагагүй болж, хүнд суртал, нэмэлт зардлыг багасган, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сайжруулах тал дээр түлхүү анхаарах боломжийг олгох болно.
Монгол улсын Засгийн газраас Олон улсын байгууллагад гишүүнээр элсэхийг дэмжсэн 2003 оны 253 дугаар тогтоолын дагуу тус газар нь Ази, номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC), Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC), Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC)-д тус тус гишүүнээр элсэн, улмаар лаборатори, хяналтын байгууллагын үр дүнг олон улсын хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт 2012 оноос нэгдэн ажиллаж байна.
Ази, номхон далайн бүс нутагт Стандартчилал, тохирлын үнэлгээний үйл ажиллагааг зохицуулах дараах мэргэжлийн байгууллагууд ажилладаг:
1.APLAC-Ази, Номхон далайн лабораторийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага
2.APLMF-Ази, Номхон далайн хууль эрхийн хэмжилзүйн форум
3.АРМР-Ази, Номхон далайн хэмжилзүйн хөтөлбөр
4.РАС–Номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага
5.PASC-Номхон далайн бүсийн стандартын конгресс багтдаг.
Үүнээс APLAC нь гишүүн орнуудын лаборатори ба хяналтын байгууллагуудын, РАС нь баталгаажуулалтын байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх, бүс нутаг, олон улсын хэмжээнд итгэмжлэлийн зарчим, үйл ажиллагааг  ижилтгэх зорилготой ажилладаг. Энэхүү ижил хандлага, арга зүй нь APLAC, РАС-ын гишүүд өөр хоорондоо итгэмжлэлийн тогтолцоог хүлээн зөвшөөрөхийн тулд  харилцан үнэлгээ хийх замаар гэрээ байгуулах, зөвшилцөлд хүрэх нэгдмэл харилцааг бий болгодог. Олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрээр дамжуулан итгэмжлэгдсэн байгууллагуудынхаа үр дүнг хүлээн зөвшөөрөх явдлыг хялбаршуулдаг журамтай. Ингээд Стандартчилал, хэмжил зүйн газар (СХЗГ)-аас хэрэгжүүлж буй тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн тогтолцооны үнэлгээнд амжилттай хамрагдлаа.
СХЗГ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …