МҮЭ-ийн холбооноос мэдэгдэл гаргалаа

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Улсын их хурал, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлжээ. Тус мэдэгдэлдээ  улс төржсөн хэрүүл маргаанаа хойш тавьж , улс орон ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө үүрэг хариуцлагаа биелүүлж ажиллахыг Монгол Улсын иргэн бүр сонгосон төр засгаасаа шаардаж байгааг МҮЭ-ийн холбооноос мэдэгдэж байна.  Мөн татварын  зохицуулалт хийж, нийгэмд орлогын шударга хуваарилалт бий болгох Засгийн газрын санал, алхамыг дэмжиж байгаа хэдий ч нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлэх ажлын байрыг цөөрүүлэх нь эдийн засгийн хямралаас гаргах гарц бус харин  хямралыг улам гүнзгийрүүлж, ажилгүйдэл, ядуурал, дампуурал гэмт хэргийг өсгөж нийгэмд тогтворгүй байдлыг бий болгоно гэж МҮЭ-ийн холбооноос үзэж байна гэж мэдэгджээ.

1472614659_medegdel

 

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …