Таван аймаг мал эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинтай боллоо

14192738_1748299112101752_4760740218471598573_n

Хөдөө аж ахуйн маркетинг төслийн малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн оролцогч Архангай, Говь-Алтай,Хөвсгөл,Баянхонгор,Завхан аймгуудад мал эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинуудыг гардуулан өгөх арга хэмжээ 2016 оны 8-р сарын 31-ний өдөр ХХААХҮ-ийн Яамны гадаа талбайд боллоо.

14100254_1748299142101749_815403793852515827_n

Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн,дэд сайд Ж. Сауле болон албаны хүмүүс, машин хүлээн авч буй таван аймгийн төлөөллүүд оролцов.
Хөдөө аж ахуйн маркетинг төслийн үндсэн зорилтын нэг болох Малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн Оролцогч сумдын Хувийн мал эмнэлгийн 40 дэд төсөл, Мал эмнэлэг, үржлийн тасгийн 15 дэд төсөл, Аймгийн мал эмнэлгийн хэлтэс, лабораторийн 8 дэд төсөл, Бүсийн мал эмнэлэг хорио цээр, хяналтын цэгийн 4 дэд төсөлд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн болж “Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ”-г байгуулан ажиллаж байна.

14199208_1748298815435115_4905149818182651229_n

ХХААХҮЯ

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …