Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

2769b5fe2846a031d09bfb8d8424d165

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцлоо. Энэ сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд 62 бүлэгт 2400 сурагч суралцахаас нэгдүгээр ангийн долоон бүлэгт 303 зургаан настан элсэн орж байна.

7c4fb69f9e8109be597c711612c0e974

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эрдмийн өргөөнд цугласан хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэлээ. Ерөнхий сайд хуучнаар Ажилчны районы долдугаар сургууль гэж байх үед нь тус сургуульд нэгдүгээр ангид элсэн орж, А үсэг заалгаж байснаа дурсч төрөлх сургуулийнхаа эрдмийн баярт оролцож байгаадаа баяртай байна гэж хэллээ.

5e51d21a350fa2ef102619e5258ba2ed

2016-2017 оны хичээлийн жилд манай улсын 790 гаруй сургуульд 560 гаруй мянган сурагч суралцаж, 1300 цэцэрлэгт 225 мянган хүүхэд хүмүүжинэ. Хүүхдүүдийнхээ сурч боловсрох орчныг сайжруулахын төлөө Монгол Улсын Засгийн газар төлөвлөж бодлого үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаад байгаа. УИХ-д өргөн бариад буй Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын салбарт олон ажил хийхээр тусгасан.

2d493e59d372ca9122cb4f6c5a534495

Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж туйлын хүнд байна. Тухайлбал, миний ирсэн “Буянт-Ухаа” цогцолбор сургууль л гэхэд гурван ээлжээр хичээллэдэг. Гурван ээлжээр хичээлдэг ийм сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, 2-6 насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах нь манай Засгийн газрын нэг зорилго.

00c4459b7548d9caffb28d58b1a7d822

Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар хичээж ажиллана гэдгээ эрдмийн баярын энэ өдөр та бүхэндээ амлаж байна” гэж  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ  гэж Засгийн газрыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …