Нийслэл рүү чиглэсэн замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна

14142062_754601554680603_970344731475892519_n

Орон нутагт Тарваган тахал гарах эрсдэлтэй болон малын гоц халдварт Шүлхий өвчин гарсантай холбогдуулан Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүд болон бусад нийслэл рүү чиглэсэн замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн, 24 цагийн хяналт, шалгалт хийж ажиллаж байна.

14184571_754601574680601_2616598135868079527_n

Мөн гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх авто машинаар малын гоц халдварт шүлхий өвчин газар аван халдварлах боломжтой байдаг. Иймд нийслэлийг тойрсон АТШБ товчоодын дэргэдэх ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүд ажиллуулж байгаа бөгөөд иргэд, жолооч та бүхэн авто машинаа заавал халдваргүйжүүлэх нь зүйтэй юм.

14202543_754601548013937_6412986847630718247_n

Мөн гоц халдварт өвчин шүлхий бүрэн усттал илэрсэн байгаа голомтоос мал, малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөн авч явахгүй байх хэрэгтэй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …