ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвтэй хамтарч ажиллана

1472695652_police-shez

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвтэй хамтарч ажиллах талаар 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, референт Э.Золбоо, Г.Буянхишиг, Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан, аюулгүй байдал хариуцсан референт Б.Өлзий болон Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү, тус төвийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Оюун нар оролцлоо.

ШХМОНХХ-ийн дарга Ш.Отгонцэцэг шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх, шүүх дэхь олон нийтийн хяналтыг бэхжүүлэх зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Шүүх ба олон нийт” хөтөлбөр, шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх журам болон шүүхийн үйлчилгээний стандартад чухлаар тавигдаж буй харилцаа хандлагын талаар онцлон танилцуулаад, шүүх, шүүгчийн аюулгүй байдлын талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, үнэн бодитой мэдээлэх болон иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, олон нийтэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэл түгээх зэрэг иргэдэд чиглэсэн хууль сурталчилгааны чиглэлээр хамтарч ажиллахаар санал солилцов. Мөн шүүхэд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчдын бие бүрэлдэхүүнд, шүүхийн үйлчилгээний харилцаа, хандлагын талаар хамтарсан зөвлөмж гаргаж, энэ чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулахаар ярилцлаа.

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …