Болц нь гүйцээгүй самар түүхгүй, худалдан авахгүй байхыг анхааруулж байна

14222300_1378392188854824_1327975991375495249_n

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар бусад төрийн байгууллагуудтай хамтран Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Хан Уул, Налайх, Багахангай дүүргүүдийн 7 товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

14203388_1378393388854704_1933120394275528838_n

Өнөөдөр Хан-уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хууль бусаар түүсэн 450 гаруй кг цайруулсан самрыг илрүүлэн хурааж авсан байна. Хуш модны самрыг журамд зааснаар тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд түүж бэлтгэх ёстой байдаг. Энэ нь самар бүрэн боловсорч гүйцэх хугацаа юм. Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учир нян, вирус бохирдлыг татдаг бөгөөд халдварт өвчих тархах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй. Түүнчлэн намрын хуурайшилтай үед анхаарал болгоомжгүйгээс ой, хээрийн түймэр гаргах эрсдлийг ч бий болгодог байна. Самрыг түүхдээ хүчээр модыг нь түнших буюу муна хэлбэртэй зүйлээр цохих нь модыг гэмтээх сэргэн ургах чадварыг муудахад хүргэдэг байна.

14141883_1378391995521510_584962009745031377_n

Хуш модны самрыг бэлтгэх хугацааг болц гүйцсэн байдлаас хамааран бүс нутаг, хугацаа бүрийг ялгавартай тогтоосоор ирсэн. Ингэхдээ ойн анги, байгаль хамгаалагч, “Ойн судалгаа хөгжлийн төв” зэрэг байгууллагуудын судалгаанд үндэслэн төр захиргааны төв байгууллагаас тогтоодог.

14212191_1378392205521489_377273805016944610_n
Тиймээс самар бэлтгэх хугацаа болоогүй, эсвэл зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойн баялгийг түүсэн, тээвэрлэсэн зөрчил гаргасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний нэг сарын доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй, ойн нөхөрлөл аж ахуйн нэгжийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог болохыг иргэд та бүхэнд анхааруулж байна.

14232422_1378392038854839_3858770069913987604_n

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …