Энэ оны эхний хагас жилийн байдлаар хүүхдийн болон эхийн эндэгдэл өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу яамны яамнаас эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний асуудлаар цуврал цахим хурлыг хийж байна.
Цахим хурлаар энэ сарын 30,31 – ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн ЭМГ, мөн энэ оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдэлгүй ажиллаж байгаа Баян –Өлгий, Булган, Говь – Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Хэнтий аймгийн эрүүл мэндийн газрын мэдээллийг сонсож, сайн туршлагаасаа бусадтайгаа хуваалцлаа.
Хурлаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас жирэмсний илрүүлэлт, хяналтын байдал, төрөх үеийн эх барихын яаралтай болон мэргэжлийн тусламжийн байдал, яаралтай тусламжийн эрэмблэн ангилалт, яаралтай тусламжийн тасаг, нэгж, төрөх өрөөний эм, хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн бэлэн байдал,төрсний дараах эргэлт, 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, магадлан хэлэлцсэн дүн, хүний нөөцийг танилцуулсан юм. Мөн яамнаас эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр гарсан тушаал, шийдвэрүүд, эх, нярайн эндэгдэлд хийсэн мэргэжлийн дүгнэлт, сургамж, цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл тогтмол хийж байх юм.
Ингэснээрээ аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламжинд гарсан хүндрэл бэрхшээл, ололт амжилт, цаашид сайжруулах арга замыг тордорхойлох, эх, хүүхдийн эндэгдэл гарсан хойно биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх эх, хүүхдийн эрүүл мэндийн мэдээллийг цаг тухайд нь солилцох, тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах талаар хэлэлцэн бодлогын шийдвэр гаргах ач холбогдолтой гэж үзэж байна.
ЭМЯ