ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн Япон улсын Нагояагийн их сургуулийн Дэд ерөнхийлөгч Ичихашитаг хүлээн авч уулзав

Untitled мсаөы

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Япон Улсын Нагояагийн их сургуулийн Дэд ерөнхийлөгч ,Ичихашита уулзаж , яам сургууль хоорондын хамтын ажиллагааны талаар  ярилцлаа.

     Япон Улсын Засгийн газрын  тэтгэлэгт “ Залуу удирдагч”  хөтөлбөрт 2003 оноос эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хамрагдаж эхэлснээс хойш нийтдээ 16 хүн хамрагдаж суралцаж төгссөний арав нь одоо яамандаа тогтвортой үр бүтээлтэй ажиллаж байна. Өнгөрсөн гуравдугаар сард ЭМЯ,  Нагояагийн их сургууль  хооронд  хамтын ажиллагааны Санамж бичиг  байгуулсан.  Цаашдаа богино хугацааны  сургалтанд эмч,мэргэжилтнүүдийг хамруулах хүсэлтэй байгаагаа Дэд сайд илэрхийлэв.

DSC_5210

     Нагояагийн их сургуулийн зүгээс ч төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний удирдлагын чиглэлээр  хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, хамтран ажиллагааны санамж бичигт тусгагдсан ажлаа эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ.

ЭМЯ

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …