Амралтын өдрүүдээр зам тээврийн ослын улмаас 28 хүн гэмтсэн байна

95b8a9f33c6d7b66big Өнгөрсөн амралтын өдрүүд буюу 9 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 564 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 392 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 26 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч, 28 хүн хүнд хөнгөн гэмтсэн.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 5

Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 127 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Дархан-Сэлэнгийн зам, T.Estima маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 52 настай эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон.
2. БЗД-ийн нутаг Монелийн зам, Саруул дэлгүүрийн баруун замд T.Wish маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 06 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.
Хөдөө орон нутагт:
1. Дархан-уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутагт төв зам дээр H.Sonata маркийн авто машины жолооч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон шон мөргөж зорчигч 34 настай эрэгтэй Ц-ийн амь нас хохирч, 1 хүн гэмтсэн.
2. Төв аймгийн Батсүмбэр сумын 4-р баг, Үдлэг гэх газар асфальтан замд Даюун маркийн дугааргүй мотоциклийн жолооч М нь H.HR-V маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй М-ийн амь нас хохирсон байна.

Замын цагдаагийн газар

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …