Ховд аймгийн цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

600x600

Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав.

Уг байгууллагыг шагнасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Зэвсэгт хүчний 95 жил, Ховд аймгийн Цагдаагийн газрын 90жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Иргэдийн энх амгалан амьдралын баталгааг хангах, нийгмийн хэв журмын сахиулах үйлсэд мэргэжил, ур чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Ховд аймгийн Цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр гардуулж өгөв.

president.mn

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …