Халдварт бус өвчинтэй тэмцэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

Untitled быб

ДЭМБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан баг  манай улсад  энэ сарын 5-наас 9-ны өдрүүдэд ажиллаж, халдварт бус өвчинтэй тэмцэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд үндэсний болон бүсийн түвшинд  судалгаа хийж нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх юм. Тэд өнгөрсөн оны 09 сард манай улсад багаараа ирж халдварт бус өвчний асуудлаар урьдчилан сэргийлэх ажлыг  хэрхэн хийх талаар ярилцаж  бодлого төлөвлөлтийн түвшинд  зөвлөмж гаргаж байсан билээ.

   Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ДЭМБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн  хамтарсан багийн гишүүдтэй   уулзаж  халдварт  өвчний урьдчилсан сэргийлэлт хяналтанд хөрөнгө оруулалтыг  татах, шийдвэр гаргагчдын  анхааралд хүргэх, оролцогч талуудын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа.

   Энэ үеэр НҮБ-ын төрөлжсөн агентлагуудын багийн ахлагч Др. Николас Банатвала халдварт бус өвчнөөр  ид хөдөлмөрлөж  бүтээх  40-өөд насны хүмүүс  ихээр өвчилж амь насаа алдах тохиолдол ч байсаар байна. Тиймээс бид  халдварт өвчний тухайд  бизнес кейс  зөлөмж гаргах шийдэлд хүрсэн гэдгээ хэлж байлаа.

    Энэ удаагийн зөвлөхүүдийн багт эдийн засагч, нийгмийн хөгжлийн асуудлаар  мэргэшсэн  олон улсын зөвлөх мөн үндэсний зөвлөхүүд ажиллах юм. Ийнхүү хамтарсан  мэргэжлийн баг ажилласнаар  Монгол улсын хувьд ХБӨ-тэй тэмцэх үйл ажиллаганы эдийн засгийн үр ашгийг тооцсон нарийвчилсан загварчлалтай болох бөгөөд нөхцөл байдлын үнэлгээнд суурилсан бодлогын  чиглэлүүдийг  ашиглах боломж бүрдэнэ.

ЭМЯ

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …