Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцасны товч эсрэг байрлалтай байдаг. Тодруулбал, эрэгтэй хүмүүсийнх баруун гараар товчлоход зориулагдсан байдаг бол эмэгтэй хүмүүсийнх зүүн гараар товчлоход зориулагдсан байдаг. Судлаачдын тогтоосноор хувцасны товч анх XIII зууны үед Европт бий болсон бөгөөд тухайн үед баян эмэгтэйчүүд товчтой хувцас өмсдөг байжээ. XIII зууны Европын баян эмэгтэйчүүдийн хувьд өдөр тутмын ажил, ялангуяа хувцас өмсөхдөө зарц нараараа туслуулдаг байснаас товчилж өгч байгаа хүнд эвтэй байдлаар эмэгтэйн хүний хувцасны товч зүүн талдаа байрладаг болсон байна. Харин эрчүүдийн хувьд ихэвчлэн өөрсдөө хувцсаа өмсдөг байснаас баруун гараар товчлоход хялбар буюу баруун талдаа байрладаг болсон байна. Харин Европоос гаралтай энэхүү уламжлал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бүх хувцсанд шингэж, өөр улс орнууд ч мөн үүнийг хэвшүүлжээ.
Нинж