Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төсөл хэрэгжинэ

cif823n4p8ub36ttif73dkq03

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын  Монгол дахь Төлөөлөгчийн газар, Хараат бус судалгааны хүрээлэн ТББ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Уг төслийг дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясах болон албаны бусад хүмүүс үзэглэсэн бөгөөд төсөл 1,5 жилийн хугацаатай хэрэгжих юм.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй” төслийн зорилго нь нийгмийн халамж дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэднийг цаашид хөгжих боломж бололцоогоор хангахад оршиж байна. Дашрамд мэдээлэхэд, эхний ээлжинд дүүргээс сонгогдсон зорилтот хороо, сургууль, цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд төслийг  хэрэгжүүлэхээр болжээ гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …