Насанд хүрээгүй хүүхэд залилан, эд зүйл хулгайлжээ

14291755_525611064298980_2094843051513560987_n

Өчигдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэсгэрт  өдрийн 18 цагийн орчимд үл таних хүн насанд хүрээгүй хүүхэд залилан, эд зүйл хулгайлсан байна.

 Цагдаагийн байгууллага  шалгахад 12 настай Д-г гэртээ ганцаараа байхад нь 20-25 орчим насны үл таних эрэгтэй хүн “цагдаагаас явж байна, хулгайн эд зүйлийг авч явж шалгана гэх нэрийдлээр зөөврийн компьютер, савхин хүрэм, “Samsung Galaxy S3” гар утас залилсан хэргийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилтнууд мөрдөн шалгаж байна. Иргэдэд анхаарч сэрэмжлүүлэхэд бага насны хүүхдийг гэрт нь ганцаар үлдээхгүй байх, таньж мэдэхгүй хүнд хаалга тайлж болохгүйг сэрэмжлүүлэх, албаны ажлаар яваа иргэдийн бичиг баримтыг шалгаж байх, сэжиг бүхий этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг анхааруулж байна.

УХЦГ

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын …