Нийслэлийн ногоон бүсэд оршин сууж буй иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас эргүүл, хяналт шалгалтыг 2016 оны 06 дугаар сараас эхлэн 3 сарын хугацаатай зохион явуулж, 17 алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Шадивлан, Зуун мод, Жигжид, Гүнт, Бэлх, Сэлх, Санзай зэрэг 20 гаруй зуслангийн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдэд цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг шуурхай хүргэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 91 дуудлага, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсний зэрэгцээ иргэдийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан мөрдөн шалгаж байна.
Мөн Нийслэлийн байгаль орчны газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран байгалийн голомтод болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн ажлуудыг зохион байгууллаа.
Дээрх ажлуудын үр дүнд нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймэр, онц, ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй байжээ.
УХЦГ