72 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөг засварлалаа

nh-1-1024x576

  2016-2017 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн 48,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус дүүргийн 72 дугаар сургуулийн ашиглагдахгүй байсан зүүн жигүүрийн 7 ариун цэврийн өрөөг иж бүрэн засварлалаа. Үүнээс нэг ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан тохижуулсанаараа онцлог юм.

nh-21-1024x576

            Хүүхдийн сурч хөгжих эрүүл, таатай орчин бүрдүүлэх, тэднийг хөгжүүлэхэд хамтран ажилладаг Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хамт олонд гүн талархал илэрхийлье.

nh-3-1024x576

 НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …