Холливудын тэргүүн хос болох Брэд Питт, Анжелина Жоли нар ямар нэгэн чухал үйл ажиллагаанд уригдаж байгаа тохиолдолд зохион байгуулагчид нь тийшээгээ жүжигчин Женнифер Энистоныг дуудахгүй байхыг хичээдэг аж. Учир нь Женнифер Энистон Жолид хайртай нөхрөө алдаад маш хүнд сэтгэлийн шарх авч нэг хэсэгтээ л дарамтанд байсан билээ. Тиймээс Жолитой ч болох Женнифер Энистон таарахаас болгоомжилдог юм. Хэдийгээр Женнифер бүсгүй “Питт надад хамаагүй бид одоо зүгээр л найзууд болсон” гэж ярьдаг ч хайртай нөхрөө мартаагүй гэнэ. Хорвоо дэндүү жоохон гэдэг шиг өнгөрсөн ням гаригт Женнифер, Жоли хоёр нэг онгоцонд суух дөхжээ. Тэр өдөр Холливудын тэргүүн хос болох Брэд Питт, Анжелина Жоли нар ямар нэгэн чухал үйл ажиллагаанд уригдаж байгаа тохиолдолд зохион байгуулагчид нь тийшээгээ жүжигчин Женнифер Энистоныг дуудахгүй байхыг хичээдэг аж. Учир нь Женнифер Энистон Жолид хайртай нөхрөө алдаад маш хүнд сэтгэлийн шарх авч нэг хэсэгтээ л дарамтанд байсан билээ. Тиймээс Жолитой ч болох Женнифер Энистон таарахаас болгоомжилдог юм. Хэдийгээр Женнифер бүсгүй “Питт надад хамаагүй бид одоо зүгээр л найзууд болсон” гэж ярьдаг ч хайртай нөхрөө мартаагүй гэнэ. Хорвоо дэндүү жоохон гэдэг шиг өнгөрсөн ням гаригт Женнифер, Жоли хоёр нэг онгоцонд суух дөхжээ.
Тэр өдөр Женнифер Энистон Лондон руу өөрийн тоглосон “Бид Миллерүүд” киноны нээлтэд оролцохоор нисэх байсан аж. Гэтэл яг нисэхийнхээ өмнө тэрээр өөрийн суух нэгдүгээр зэрэглэлийн бүхээгт Анжелина Жоли сууж явна гэдгийг олж мэджээ.
Экс нөхрийнхөө өнөөгийн амрагтай тохой нийлүүлэн бүхэл бүтэн 11 цагийн туршид хамт ниснэ гэдэг түүнд таалагдаагүй учраас Женнифер нислэгээ хойшлуулахаар шийдсэн байна. Ингээд төлөөлөгчид нь маргаашийнх нь нислэгээр Энистоныг нисгэжээ.
Үүгээр Женниферын адал явдал дууссангүй ээ.
Сураг сонсохнээ хоёр од бүсгүй нэг зочид буудалд буух байсан гэнэ. Гэвч эцсийн дүндээ хоёр одын аль нь ч The Dorchester зочид буудалд буудлаагүй гэнэ.
О.Рана
Ugluu.mn