Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэг барих зориулалтаар газар эзэмших эрх олгов

p1as3tu6omf0i136n1sh9ntbpc42

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” А/640 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг баталгаажуулах хүсэлт гаргасан хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 104 дүгээр сургуулийн баруун талд цэцэрлэгийн зориулалттай 1600 ам метр газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1422 ам метр газрыг Монгол Улс дахь Арабын нэгдсэн Эмират Улсын Элчин Сайдын Яаманд конторын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулах эрхийг тус тус баталгаажуулав. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажсан хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын албанд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …