Олон улсын аудитор Лионед Дворкин Стандартчилал, хэмжил зүйн газар ISO 9001-ыг амжилттай хэрэгжүүлж байна

64dabeb968ad58a50dcd55afbb5f702a

Бүгд Найрамдах Франц Улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, баталгаажуулалтын байгууллага /AFNOR/  Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжилзүйн газарт олон улсын стандартыг нэвтрүүлсэн байдалд хөндлөнгийн аудит хийсэн. Ингээд 2015 оны 10 сард AFNOR-оос Стандартчилал, хэмжил зүйн газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001нэвтрүүлж чадсан гэж үзэн гэрчилгээ гардуулсан байна. Энэ нь Төрийн захиргааны байгууллагаас анх удаа ISO 9001-ыг хэрэгжүүлсэн байгууллага болсон аж. Мөнхэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийн баталгааг сайжруулах зорилгоор хийж хэрэгжүүлсэн ажлуудын чанарын үнэлгээ, Монгол Улсын стандартчиллын байгууллагын нэр хүнд чадавхийг олон улсад өндөр үнэлж байгаагийн нотолгоо юм.

Тус баталгаажуулалтын хүрээнд 2016 оны 9-р сарын 6-7-ны хооронд AFNOR-оос магадлан үнэлгээ хийхээр Олон улсын аудитор Лионед Дворкин хүрэлцэн ирсэн. Лионед Дворкин 2 хоног Стандартчилал, хэмжил зүйн газар дээр Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001-ыг хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж буйг хянаж шалгажээ. Ийнхүү аудиторын үнэлгээгээр Стандартчилал, хэмжил зүйн газар хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн удирдлагыг хэрэгжүүлж, чанарын бүтэц, зохион байгуулалтад орж амжилттай ажиллаж байна хэмээн дүгнэлээ.

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …