Онцгой байдлынхан гал унтраах автомашинаа хүлээн авлаа

Багануур дүүрэг, Баянхонгор, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн Онцгой байдлын газар ой, хээрийн түймэр унтраах автомашинаар паркаа шинэчиллээ. Мөн төв, орон нутгийн анги, байгууллагууд зөөврийн усан шахуурга, үлээгч аппарат, үүргийн унтраагуур, хүрз зэрэг 10 орчим нэр төрлийн 2400 гаруй багаж, хэрэгслээ хүлээн авсан байна.

7cc57575ef58052a60df573f89e9f296

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий автомашин, техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин болон Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, албан хаагчид оролцлоо.

8d9a2cdf3276351620c66549befbdc69

Онцгой байдлын албаны түймэр унтраах, аврах үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай автомашин, техник хэрэгсэл нэмэгдсэнээр албаны бэлтгэл, бэлэн байдал дээшилж, гал түймэр, гамшиг осолтой тэмцэх чадавхи нэмэгдэнэ.

2856a7881d56a2e8ac5bc8f947088d07

Энэ хэрээр ард иргэд эрүүл, аюулгүй орчинд амгалан тайван амьдрах нөхцөл улам сайжирна гэдгийг Шадар сайд онцоллоо хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …