Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

tsag-agaar

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай өдөртөө дулаан байна.

2016 оны есдүгээр сарын 10-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говиор 24-29 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

Улаанбаатар хот: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …