Энэ онд 37 хүн амиа егүүтгэжээ

527-147338622914303704_1266055910080209_578884477_o
Амиа хорлохын эсрэг-Дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг “Холбогд. Харилц. Халамжил”  уриатай  тэмдэглэж байна.
Тэмдэглэлт өдрийн хүрээнд хүн амд ганцаардал, сэтгэл гутралын хор уршиг, найз нөхөд ойр дотны хэн нэгнийг амиа хорлох эрсдлээс сэргийлэх хамгаалах мэдлэг, хандлагыг сайжруулах, залуучуудыг стрессийг даван туулах, сэтгэлийн хаттай байх, амьдралын сорилтод өртсөн найз нөхдөө анхаарч дэмжих, эерэг зан үйлийг төлөвшүүлэх сургалт сурталчилгаа хийх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн /НЭМХ/, аймаг, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүд хамтран ЕБС-иудад “Холбогд. Харилц. Халамжил”  уриатай  зурагт хуудас хүргүүлэх, олон нийтийн мэдээллийн цахим сүлжээгээр мэдээлэл сурталчилгааны цуврал материал түгээх, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан “Стресс менежмент” сургалт хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж олон нийтийн анхаарлыг энэхүү асуудалд хандуулах юм.
Дэлхий дээр жил бүр 800000 хүн амиа хорлолтын улмаас нас бардаг тухай мэдээлэл байна. 15-29 насны залуучуудын нас баралтын хоёрдугаар шалтгаанд амиа хорлолт ордог. Амиа хорлох нь зөвхөн гэр бүл төдийгүй, хамт олон найз нөхдөд сэтгэл зүйн  хямрал үүсгэдэг, ар гэрийнхэнд удаан хугацааны шаналал бий болдгоороо нийгэмд сөрөг нөлөөтэй. Энэ нь сэтгэцийн өвчинтэй ялангуяа сэтгэл гутрал, архаг архидалттай харилцан хамааралтай ч зөрчилдөөн, хүчирхийлэлд өртөх, ялгаварлан гадуурхагдах, ганцаардах, санхүүгийн асуудал,  хагацал, салалт, архаг өвдөлт зэрэг амьдралаас үүдэлтэй стрессийн үед тохиолддог байна.
Монгол Улсад 2016 оны эхний 7 сарын байдлаар нийт 37 хүн амиа егүүтгэсний улмаас амь насаа алдсан байна. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн мэдээлснээр эхний 6 сарын байдлаар 88 хүн санаатайгаар  эм, химийн бодис  ууж амиа егүүтгэх оролдлого хийжээ. Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хамгийн их анхаарал татаж байна. Судалгааны дүнгээс үзэхэд 13-17 насны өсвөр үеийнхэнхий 23 хувь  нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан, 9.6 хувь  нь сүүлийн 12 сард амиа хорлох оролдлого хийсэн байна.
Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх боломжтой. Хүүхэд залуучуудын хамгийн ойрын туслагч нь эцэг эх,  найз нөхөд, багш, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар билээ.  Хэцүү асуудал тулгарсан үедээ  сэтгэлээ нээж бусадтай хуваалцах, итгэсэн хүнтэйгээ асуудлыг хамтран шийдвэрлэх нь үр дүнтэй арга юм. Иймд өсвөр үе, залуучуудтай ажилладаг мэргэжилтнүүд эргэн тойрондоо анхаарал хандуулахыг НЭМХ-гээс зөвлөж байна.
ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …