Энэ бол Аризона Мужийн Их Сургуулийн хоол тэжээлийн профессор Карол Жонстоны судалгаа юм. Тэрээр урьдчилан сэргийлэх, чихрийн шижинг хянахад туслах цэсийг хөгжүүлж эхэлсэн ба тэр нь өндөр уураг, бага нүүрс усны хоолны дэглэм юм. Энэ дэглэм нь гайхалтай үр дүнтэй байлаа. Жонстон тэдэнд тусгай менью өгч ажилласан ба ямар ч цаг үед цусан дахь сахар гэнэт ихдэхээс айх эрсдэлгүй болохыг баталж байлаа. Гэнэт ихэдвэл амь эрсдэх ч энүүхэнд байдаг гэнэ.
Судалгаагаар төрөл бүрийн салат идэх дуртай хүмүүс ихэнхдээ махан хоолны дараа болон өмнө хэрэглэдэг. Ингэснээр инсулин ба глюкозын цусан дахь концентрацийг бууруулдаг байна.
Түүний судалгаагаар хоёр төрлийн чихрийн шижин байдаг гэдгийг баталсан юм.
Зарим тохиолдолд цагаан цууны хэрэглээнээс хамааран цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг байхад зарим туршилтаар мөн адил хэрэглээгээр буурдаг байна.
Туршилтийг жүржийн цэвэр жүүс эсвэл цагаан цуутай ямар нэгэн салат өглөө бүр идүүлэв. Нүүрс ус өндөртэй өглөөний цай уусан хүмүүсийн чихрийн шижин өндөр байсан байна.
Орой бүр махан хоолны дараа алимны болон жүржийн цуутай төрөл бүрийн орцтой салат идэх нь маш сайн үр дүнтэй буюу цусан дахь сахарыг бууруулав.
Цуутай хүнс хэрэглэсний дараагийн 30-60 минутанд цусан дахь сахарын хэмжээ огцом буурдаг ба үүнд хүрэн цуу огтхон ч хамаагүй гэнэ. Эрдэмтний үзэж байгаагаар сүүлийн үед даршилсан болон лаазасан хүнсэнд цагаан цуу хэрэглэхээ больсон нь олноороо чихрийн шижин өвчин тусахад нөлөөлсөн байж болзошгүй гэнэ. Тиймээс өөрт тохирсон амтлаг цуугаар амталсан салат идэж байх нь чихрийн шинжин өвчтэй хүнд маш сайн. Алимны цуугаар амталсан амтлаг салат идсэний дараа та өөрийнхөө чихрийн шижингийн карбс буюу хэмжээг хараад шалгаарай.
Б.Саран